Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Мөнгөний чимээ-4

Экспортыг дэмжиж, импортыг орлуулснаармөнгө улам арвижина

“Мөнгөгүй яанаа” гэж байнга гомдоллодог уу?
Тэгвэл та үргэлж мөнгөгүй л байх болно.
Учир нь та үүнийг өөртөө итгүүлсэн шүү дээ.

Ж.Д.Рокфеллер
Америкийн анхны тэрбумтан


Загвар өөрчлөгдөж байна

“Шалгарсан манлай” гэх МАХН-аас БНМАУ-ыг зөвлөлтийн барааг дагнан хэрэглэгч улс болгох эдийн засгийн загварыг хэрэгжүүлэх гэж 70 жил хичээгээд бүтэлгүйтсэн юм. Түүнийг залгамжлагч гэж өөрийгөө өргөмжилсөн МАН – хэрэглэгч улсын загвартаабага зэрэг өөрчлөлт оруулан ахин 20 жил зүтгүүлсэн нь хятадын барааг хэрэглэгч болгосон явдал байлаа.

“Хэрэглэгч улс”хэмээх эдийн засгийн загвар биднийг хэн нэгний хараат мөнхөд байх, ямар ч хуримтлал, эдийн засгийн чадавхигүй байлгах сонирхолд үйлчилж байгаа юм. 2012 оны сонгуулийн дараачаас Шинэчлэлийн Засгийн газар уламжлалт загварыг өөрчилж, чадах юм аа дотооддоо үйлдвэрлэн, импортыг орлуулж, экспортоо тууштай дэмжих загвар луу шилжих эхлэлийг тавьж байна.

Бий болсон нөхцөл байдлыг тоогоор илэрхийлбээс экспортын 97 хувийг түүхий эд, харин импортын 99 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлж байна. Монголчууд хэрэглээнийхээ 85 хувийг импортоор хангаж байгаагийн дотор махан бүтээгдэхүүн, өндөг, гурил, сүү багагүй хэмжээтэй байгаа нь ХАА-н орны хувьд гутамшиг юм. Бид хүнснийхээ 45.8 хувийг импортоор, гутал, хувцасныхаа 60.9 хувийг импортоор хангадаг.2013 онд гэхэд л импортын хэмжээ 6 тэрбум доллар хүрсний талаас илүү хувийг эрдэс, хуванцар, арьс шир, химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгсэл эзэлж байна.

Жинхэнэ утгаараа хэрэглэгч улс болчихсон ийм эдийн засгийг хүлээж авсан Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн загварыг өөрчлөхийн тулд импортыг багасган, экспортыг хөхүүлэн дэмжихээр чармайж байна. Үр дүн ч гарч эхэллээ.
Импорт 2012 онд 6.7 тэрбум долларт хүрсэн бол2013 оны төгсгөлд 5.8  тэрбум доллар болж, 413.8 сая доллар буюу 6.6 хувиар буурсан үзүүлэлт гарав. Энэ оны эхний 2 сарын байдлаар монгол улс 92 оронтой худалдаа хийснээс экспорт 594.6 саядоллар, импорт 613.9 сая доллар болж, гадаад худалдааны тэнцэл 19.3 сая долларын алдагдалтай гарчээ. Яг жилийн өмнө гадаад худалдаа305.1 сая долларын алдагдалтай байсан гэхээр энэ бол чамлахааргүй эхлэл. Цаашид энэ бууралтад тулгуурлан Шинэчлэлийн Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, урамшуулах замаар импортыг орлох бараатай болоход анхаарч ажиллах юм.

Нөгөө талдаа уламжлалт экспортын бүтээгдэхүүнийхээ орлогод анхаарч байна. Монгол улсын хувьд хоёрхонтөрлийн экспорттой. Эрдэс, уул уурхайн бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн. Ингээд л боллоо. Нийт экспортын хэмжээний 90 гаруй хувьнь уул уурхайн бүтээгдэхүүн гэвэл нөгөөтөх нь байхгүйтэй л адил хэмжээтэй байна.

2013 ондзэсийн экспортоос 850.9 сая доллар олсон нь 2012 оны838.8 сая доллартай харьцуулахад бага зэрэг нэмэгдэж. Алтны экспорт харин нилээд нэмэгдсэн. 2012 онд 122.3 сая долларыналт экспортлосон бол 2013 онд 303.9 сая долларыг алтны экспортоос олжээ. Нүүрсний экспорт2012 оныхоос 900 сая доллараар буурлаа. Энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан, хятадын импортын хэмжээ багассан зэргээс хамааралтай ажээ.

Хэдий хэмжээ бага ч ноолуурын экспорт өсөлттэй байна. 2012 онд 193 сая долларын ноолуур гаргасан бол 2013 онд 235 сая долларынэскпорт хийлээ.
Монголынэкспортын гол салбарууд эдийн засгийн ямар ч дархлаагүй, хамгаалалтгүй байгаа нь боловсруулалтгүй түүхий эд гаргаж байгаатай ихээхэн холбоотой юм. Бэлэн бүтээгдэхүүнийг бодоход түүхий эдийн үнэ асар их савлагаатай байдаг. Мөнэкспортын хоёр салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахад дотоод эдийн засаг хүнд байдалд ордог хамаарал бий болжээ. Тэгэхээр энэ эрсдлийг багасгах, орлогоо тогтвортой өсөлттөй байлгахын тулд эдийн засгийн загвараа өөрчлөх нь хойшлуулшгүй зорилт болон дэвшигдэж байна.

Шинэчлэлийн Засгийн газар бодитой юу хийв?

2014 оны 1-р сарын байдлаар инфляцийн түвшин 12.3 хувь байна. Энэ инфляцийн 55 хувь нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, хувцас гуталны үнийн өсөлтөөс бий болжээ.

Хэрвээ дээрх 2 бүлгийн бараагдотооддоо хийчихдэг байсан бол инфляци 5.5 хувь л болох байж. 2013 оныдунд үеэс даяар эдийн засгийн хүндрэлийн нөлөөгөөр валютын ханш өссөн.Хүнс, гутал, хувцасны импортын үнэ өсч, инфляцийг өдөөсөн нь эндээс тодорхой харагдаж байна.

Монголчууд дотооддоо үйлдвэрлэдэг бараагаа нэмэгдүүлж, импортыгорлох үйлдвэрлэл хөгжүүлж чадваас инфляцийн 26.4 хувь даруй алга болох юм. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” үйлдвэржилтийн жил болгон зарласан билээ.

Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд Монголбанк хамтран “Үнийг тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. 2014 оныг “Экспортыг дэмжиж, импортыг орлуулах бодлогын” хэрэгжилтэд бүтэн зориулахаар төлөвлөж Чингис бонд, Самурай бондоос санхүүжүүлэх төслүүдийг шалгаруулаад эхлэлээ. Санхүүжилтийн хувьд 1 их наяд төгрөг. Энэ бол дотоодын үйлдвэрлэгчид, ажил эрхлэхийг хүсэгч иргэдийн хувьд багагүй “Мөнгөний чимээ” байх аа.Энэ оны эхний 2 сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 3.2 хувиар өссөн гэдэг нь мөнгөний чимээ тасраагүйн шинж.

Нийт 1151 үйлдвэржилтийн төсөл Засгийн газарт ирсэнээс 776 нь импортыг орлох, 121 нь экспортыг дэмжих үйлдвэрлэл ажээ. Хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын үйлдвэрлэлийн төслүүд голлосны 50 хувь нь шинээр эхлэх, 25 хувь нь өргөтгөх, үлдсэн нь эхлэлийн шатандаа яваа төслүүд байна.Төслүүдийн санхүүжилт хийгдэж, хараахан үйлдвэрлэл өрнөөгүй байгаа ч урьдчилсан тооцооллууд гарч эхэлсэн билээ. Хөдөө аж ахуй, Уул уурхай, Боловсруулах салбаруудад нийтдээ 1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосноор зөвхөн энэ санхүүжилттэй холбоотойгоор 3 жилийн хугацаанд нийт 8.3 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээгдэж, эдийн засгийн өсөлтийг түргэсгэхээр байна. Энэхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зарим хэсэг нь экспортоор гарч, зарим хэсэг нь импортыг орлон шууд хэрэглээ рүү шилжих болно.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан Орхон аймагт ажиллах үеэр Эрдэнэт үйлдвэр импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа туршлагаа танилцуулсан байна. 2013 онд Эрдэнэт үйлдвэр импортын хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн харагдаж байгааг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн тоон үзүүлэлтээр мэдээлэв. Тэрээр: “38 тэрбум төгрөг хэмнэлээ. Тухайлбал, ган бөмбөлгийг импортоор 1200 доллараар авдаг байсныгдотоодоосДарханы төмөрлөгийн үйлдвэрээс 950 доллараар авч байна.80 ммдиаметртэй ган бөмбөлөг жилдээ 10 тонныг импортлодог байсныг 2013 оноос өөрсдөө үйлдвэрлэж эхэллээ.Бид Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 10 мянган тонн бэлдэц авч байсныгаа 20000 тонн болгож өсгөнө” гэжээ. Үйлдвэрийн Материал, техникийн хангамжийн хэлтсийн дарга Т.Бямбажаргал “2012 онд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 19 компанитай хамтарч ажилласан.Энэ онд 30 компанитай хамтарна. 2012 онд 268 тэрбум төгрөгийн импорт хийж байсныг 2013 онд 188,6 тэрбум төгрөгбууруулсныг” илтгэлдээ онцолжээ.

Ерөнхий сайд “600 ажиллагчтай Эрдэнэтийн Засвар механикийн завод жилд 53 тэрбум төгрөгийн импортыг орлох борлуулалт хийнэ гэдэг том амжилт” хэмээн сайшаалаа. Энэ бол бодлогын хэрэгжилтийн нэг л жишээ.

Үүн дээр нэмж хэлэхэд монгол улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд сүүлийн хоёр жилд 380 нэр төрлийн импортыг орлох бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэх чадвартай болсон гэсэн таатай мэдээлэл гарч байна. Ноолууран бүтээгдэхүүн экспортлохоос хэтэрдэггүй байсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнгөрсөн жилээс нэхий дээл,  арьс, ширэн эдлэлийг орост эскпортлодог болсон гэнэ. Борц, цайны төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг Өвөр монгол руу, ширэн гутал, арьсан эдлэлийг Буриад руу экспортлох урсгал үүсжээ. Мөн модон эдлэлийн бэлдэц, буудай, ногоо, төмсийг багаахан хэмжээгээр экспортлох гарц олсон үйлдвэрлэгчид ч бий.

Засгийн газраас үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээргарсан тодорхой үр дүнгээс мэдээлэхэд дотооддоо ургамлын тос савладаг үйлдвэр байгуулсныачаар сард 200 мянган сав тос үйлдвэрлэж, борлуулж байна. Дотооддоо 78 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадпал бий боллоо. Энэ нь өндөгний хэрэгцээний 70 хувь болох юм. 2015 он гэхэд дотоодын хэрэгцээг 100 хувь хангах өндөг үйлдвэрлэх ажээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэдулсын төсвөөс 260 тэрбум төгрөг, гадаадын төсөл, хөтөлбөрөөс 160 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ. 6000 мянга орчим аж ахуйн нэгж, иргэнд зээлийн дэмжлэг үзүүлсэн. 2800 аж ахуйн нэгжид 20 тэрбум төгрөгийн гааль, нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт үзүүлжээ. Үр дүнд нь улсын хэмжээгээр 30 мянган ажлын байр шинээр бий боллоо. Ажлын байр нэмэгдэхийн хажуугаар импортыг орлосон үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байгаа нь хөнгөлөлттэй зээл олгосны хамгийн гол үр дүн юм.

Тун удахгүй гарах таатай үр дүн

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлуулах бодлого бүрэн хэрэгжснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэр бий болж, дотоодын бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байх, шинэ ажлын байрууд, эдийн засгийн тогтвортой өсөлттэйболох зэрэг макро эдийн засагт олон эерэг өөрчлөлтийг авчирах нь дамжиггүй.

Хамгийн сүүлийн үеийн статистикаас харахад хөдөө аж ахуйн салбарт 227 тэрбум, уул уурхайн салбарт 1.3 их наяд төгрөг, боловсруулах салбарт 1.1 их наяд төгрөгийн зээл банкнаас олгогджээ. Шинэчлэлийн Засгийн Газраас нэмж 1 их наяд төгрөгийг үйлдвэрлэлийн зээл болгон олгосноор нийт санхүүжилтийн хэмжээ 38 хувиар өсөх юм. (Зурагт хөндлөн зураастай хэсэг нь 1 их наяд төгрөгийн санхүүжилтийн үр дүнд бий болох нэмүү өртөг юм).

 
Санхүүжилтийнүр дүнд импорт жил бүр 300 сая доллараар буурч, экспорт 1.5 тэрбум доллараар өсөх бодит бололцоо байна. Ингэснээр 2 тэрбум долларын худалдааны алдагдал алга оргүй болж, цаашдаа гадаад худалдааашигтай болно. Тэгэхээр валютын нөөц нэмэгдэж, валютын ханш ч бууж, тогтворжих нь тодорхой.

Үйлдвэрлэлд өгөх 1 их наяд төгрөгийн санхүүжилтүйлдвэрлэлийн хэмжээг огцом тэлж, хөдөлмөрийн эрэлтийг өсгөн, улсын дундаж цалингийн хэмжээг ч дээшлүүлэхтөлөв, орчин бүрдэж эхэллээ. Боловсруулах салбарт жилдээ32мянган ажлын байр шинээр бий болох хандлага ажиглагдаж байна.

Цалингийн хэмжээ 2014 онд 25 хувиар, 2015 онд 15 хувиар өсөх бололцоотой. Шинээр 53 мянган ажлын байр бий болсоноор үүний цаана 100 гаруй мянган өрхийн амьжиргаа сайжрах, ажилтай орлоготой болох юм.

Энэ бүхнийг дагаад инфляци буурна. Валютын ханш буурахаар импортын инфляцийн дарамт ч алга болно.

Бас нэг таатай үр дүн бол санхүүжилт авсан компаниудын ашиг нэмэгдэх хирээр улсын төсөвт төвлөрөх татварын орлого өсөх юм. Ирэх 3 жилд үйлдвэрлэгчид 1 их наяд төгрөгийн зээлээ төлөхөөс гадна, 1,2 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэх болно.

Нийт үйлдвэржилтийн1151төслүүдээс 59 нь давхардсан, 2 нь хэт өндөр үнэтэй байсан байна. Давхардаагүй дүнгээр 1088төсөл болжээ. Үүнээс 200 нь төслийн зорилгод нийцээгүй учраас импортыг орлох, экспортыг дэмжих 888төсөл санхүүжилт авахаар болсон юм. Эдний 121 нь экспортыг дэмжих, 776 нь  импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл ажээ. Төслийн дийлэнх буюу 524 нь нийслэл хотод хэрэгжинэ. Таван жил буюу 60 сарын хугацаатай, хүү 9 хувиас илүүгүй байх, зээл авсан эхний нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийн нөхцөлтэй мөнгөний чимээ монголын эдийн засгийн үхширсэн загварыг өөрчилж, мөнгөний чимээг ихэсгэх болно.

Одоо талцал, хэрүүл маргаан, цэцэрхлээ зогсоож хөгжил дуудах мөнгөний чимээг тодосгох боломжийг нийтээрээ эрэлхийлмээр байна. Импортыг багасгаж, чадах бүхнээ дотооддоо хийдэг болохын зэрэгцээ экспортоо өсгөвөөс хөгжил ойрхон, бүр энүүхэнд харагдаж байна. Үйлдвэрлэнэ гээд нарийн түвэгтэй компьютер, машин тэрэг хийх гэсэнгүй ердөө л чадах, дөнгөх зүйлсээ хийчихэд л болчихоод байна, монголчууд аа!

Урагшаа, ханцуй шамлаад ажиллая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж