НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Ерөнхий захиралтай уулзав

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Ерөнхий захиралтай уулзав

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ази, номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Бага хуралд Ази, номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирээд байгаагаас гадна тус байгууллагын Ерөнхий захирал  Хосе Грациано да Силва оролцож байна. НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал айлчлалынхаа хүрээнд 3 дугаар сарын 12-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай Төрийн ордонд уулзав.

Уулзалтаар Монгол Улс-ХХААБ-ын хүнс, хөдөө аж ахуй, ойн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн сайд Л.Болд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхитэй оролцохыг эрмэлзэж байгааг мэдэгдэв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж