УДШ-ийн шүүгчдийн салбар хорооны хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

УДШ-ийн шүүгчдийн салбар хорооны хуралдаан болов

Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд Шүүх/УДШ/-ийн шүүгчдийн салбар хорооны хуралдаан өнөөдөр болсон байна. Хуралдаанаар УДШ-ийн шүүгчдийн салбар хорооны тэргүүнийг хэлэлцээд УДШ-ийн шүүгч Т.Уранцэцэгийг улираан сонгожээ.

Мөн УДШ-ийн шүүгчдийн салбар хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр УДШ-ийн шүүгч А.Доржготов, Д.Мөнхтуяа нарыг, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах-шинжээч Н.Нямдавааг тус тус сонгожээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж