“Ariunaa suri” брэнд удахгүй Токиогийн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

“Ariunaa suri” брэнд удахгүй Токиогийн тайзнаа

Дизайнер С.Ариунаагийн “ARIUNAA SURI “брэнд нь энэ сарын 22 нд Япон улсад зохиогдох “TOKYO MERCEDES BENZ”  шоунд оролцох болсон талаар мэдээлэл хийлээ.  Дэлхийн загварын алдартай шоунд оролцохоор “Монгол модель,New модель” агентлагаас бүрдсэн зургаан эрэгтэй, найман эмэгтэйгээс бүрдсэн мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа аж. Мөн “IC Creative” студи тус брэндийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж сурталчилгааны зураг болон гурван удаагийн нэвтрүүлэг бэлтгэх гэнэ. Хэвлэлийн хурлын үеэр дизайнер С.Ариунаагаас  Токиод болох шоуны талаар цөөн асуултад хариулт авсан юм.

-Энэ жилийн загварын шоуны онцлог юу байх  вэ?

-Энэ удаа 2014, 2015 оны өвлийн коллекцийг толилуулна. Загварын онцлог нь энэ жилийн хувьд эрэгтэй загварыг түлхүү оруулсан. Маалинган үсний даавуу болон ноос, ноолуур, савхи болон  Монголынхоо үйлдвэрийн цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан загвараа урласан байгаа. Загварын чиг хандлагын тухайд Монгол уламжлалыг Европын хэв маягтай хослуулсан. Тайзан дээр загваруудаа 15 минутын үзүүлэх ёстой.

-Энэ шоунд хичнээн орны дизайнерууд оролцож байгаа вэ?

-“Tokyo fashion week”-д  тогтмол оролцдог дизайнерууд байдаг. Энэ удаа олон дизайнерууд оролцох юм байна. Миний харж байгаагаар Хятад, Өмнөд Солонгос, Сингапур улсаас оролцох дизайнеруудынх нь тоо нэмэгдэж байгаа гэж сонссон.
 
-Нүүр будалт, тайз засалт гээд арын албыг ямар байгууллага хариуцах вэ?

-Эхлээд энэ сарын 19-нд Модель Кастинг хийх байгаа. Дэлхийн алдартай нүүр будалтын компани  “Maybeline” манай брендийг сонгож энэ удаа ивээн тэтгэсэн. Зөвхөн манай брэндийн нүүр будалтийг хийнэ. Өнгөрсөн  жил хамтран ажилласан  “Sun “ компани гэрэлтүүлэг тайзыг дахин хариуцаж ажиллана.

Э.АРИУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж