
Уг арга хэмжээний үеэр ҮХАА-н сайд Х.Баттулга “Манай улс шиг газар нутаг томтой бэлчээрийн мал аж ахуй нь хөдөө аж ахуйн гол салбар болдог улсад цөлжилтийн эсрэг бодлого хэрэгжүүлж, малын бэлчээрийг хадгалан үлдэх нь чухал. Дэд бүтэц сул хөгжсөн, хоёр хөршөөрөө дамжуулан бусад улстай харьцдаг, хөршүүдийн маань газар нутаг маш том зэргээс хамааран ялангуяа хүнсний тээвэрлэлтийн асуудал хурдан муудах, хадгалалтын горим алдагддаг зэрэг асуудлуудыг шийдэхээр олон улсын хэмжээнд хэлэлцэж байгаагаараа энэхүү форум давуу талтай болж байна” хэмээн онцолсон юм.
Б.ӨЛЗИЙБАЯР