УИХ-ын дэд дарга Л.Цог аймагтаа долоон хоног ажиллахаар ирлээ.
Эхний хоёр өдөр Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, тэтгэврийн чиглэлээр судалгаа хийн холбогдох байгууллагуудаар орж ажиллах юм байна. Дараагийн өдрүүдэд хууль хамгаалах байгууллагуудаар орж Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд төрөөс явуулж байгаа бодлого хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж мөн багуудаар орж иргэдийн төлөөлөлтэй уулзах, Эко хороолол гэх мэт бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм байна.
УИХ-ын дэд дарга Л.Цог 3 сарын 14-ний өдөр 18 цагт иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: www.erdenet.mn