LG-ын L цувралын гол загваруудаас L90-ийн ялгагдах зүйл нь энгийн хэрнээ илүү орчин үеийн бас харагдах талаасаа илүү загварлаг. Мөн 4,7 инч qHD IPS дэлгэцтэй, өндөр хүчин чадалтай 2,540mAhбатерейтэйөөрийн ангилалдаа өрсөлдөх чадвар бүхий техник хангамжтай, хамгийн эрэлттэй Андройд KitKat4.4 оператор системтэй ухаалаг гар утас юм. Түүнчлэн L90-ын хэрэглэгчидэдGoogle-ын хэрэглэхэд хялбар, өндөр хүчин чадалтай OS хамаагүй олон давуу талуудыг санал болгоно.
LG-ын хэрэглэгчдийн ашиг сонирхолд тулгуурласан L90 Knock code загвар нь асаах, ажиллуулах болон түгжээ гаргах үйлдлүүдийг хялбарчилж, ухаалаг гар утасны хамгаалалт, аюулгүй байдлыг амарчлан урьд урьдийнхаас илүү хэрэглэхэд таатай болгожээ. Өнгөрсөн жил LG G2 загвар дээр анх гарсан KnockOn-ын хөгжингүй хувилбар Knock Code нь L90-ын түгжээг гаргахад 86,000 “товших” нууц түгжээнээс дурын нэг үйлдлийг сонгон энгийн ганц алхамаар дэлгэцэндээ хүрэхэд түгжээс гарах юм байна. Өөр шинэлэг зүйл гэвэл түгжээнийхээ кодыг гаргахдаа дэлгэц ассан, унтарсан хамаарахгүйгээр дэлгэцийн аль ч хэсэгт кодоо оруулах боломжтой өөрөөр хэлвэл сонгосон 2-8 хүртэлх товшилтыг дэлгэцийнхээ дурын хэсэгт товшиход л хангалттай гэсэн үг юм.


Уг танилцуулга дээр LG електроникс (Mobile Communications) компаний захирал, CEODr. Jong-seok Park үг хэлэхдээ “Өрсөлдөх чадвар бүхий зүйчлэл, маш нарйин бөгөөд тансаг загвартай L90 загвар нь L цувралын амжилтын цувааг үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээн L90 загварын тухай бодлоо хуваалцжээ.
L90 техник үзүүлэлт:
– Chipset: 1.2 GHz Qualcomm Quad-Core MSM8226
– Display: 4.7-inch qHD IPS (960 x 540, 235 ppi)
– Memory: 8GB / 1GB RAM / SD Card Slot (up to 32 GB)
– Camera: Rear 8.0 MP or 5.0 MP AF (depending on market) / Front 1.3 MP
– Battery: 2,540mAh
– Operating System: Android 4.4 KitKat
– Size: 131.5 x 66.0 x 9.7mm