Өтгөн хөмсөгтэй болмоор байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Өтгөн хөмсөгтэй болмоор байна уу?

via Би хамгаас хөөрхөн Сэтгэл булаам бүсгүй


Та өөрийн царай, нүүрний хэлбэрт тохируулан өргөн эсвэл нарийн ямар ч хөмсөгний
хэлбэрийг сонгож болно. Гэвч өтгөн сайхан хөмсөг нь таны төрөлхийн гоо сайханыг
тодотгож залуу харагдуулахын зэрэгцээ хүссэн хэлбэрээрээ засахад тань давуу
талыг олгох болно. Доорх аргууд нь элдэв гаж нөлөө байхгүй тул бүгдээрээ
туршаад үзэхэд илүүдэхгүй биз ээ.

– Вазелинь, коконат эсвэл оливийн цэвэр тосыг хөмсөгнийхөө шугамын дагуу өдөрт
1-2 удаа түрхэнэ. Үр дүнг үзэхийн тулд 1 сар тогтмол хэрэгжүүлээрэй.
– Тосоо түрхэхдээ хөмсөг, хөмсөгнийхөө угийг тойрог хөдөлгөөнөөр сайтар
массажлана.
– Бид өдөр тутмын хүнснээсээ биед шаардлагатай тэжээлийг бүрэн авч чадах нь
ховор байдаг шүү дээ. Тиймээс өөртөө зориулан витамин авч уугаарай.
Мультвитамин, жирэмсний витаминууд байж болно. Гол нь C, A, B3 хамгийн гол нь Е
витаминаар баялаг байх ёстой шүү.

Ингээд мэдээж хөмсөгөө өтгөн сайхан ургахыг хүлээх зуураа аль болох хөмсөг
зулгаагчаасаа хол байхыг хичээгээрэй. Учир нь зулгаагдсан эсвэл ваксдсан хөмсөг
бүрэн ургатал 6-8 долоо хоног болдог байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж