Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгчтэй уулзлаа

Монголын Паралимпийн хорооны төлөөлөгчид Олон Улсын Паралимпийн хорооны ерөнхиилөгч Филип Груйвентэй уулзлаа. Сочи хотын Олимпийн паркийн Айвазовский зочид буудалд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа Олон Улсын Паралимпийн хорооны төв штабын хүндэтгэлийн танхимд болсон энэ уулзалтанд Монголын Паралимпийн холбооны ерөнхийлегч Даваагийн Нямхүү, дэд ерөнхийлөгч, Сочи2014 Паралимпийн наадамд оролцож байгаа Монголын багийн ахлагч Данзангийн Сүрэнхорлоо, ерөнхий нарийн бичгийн дарга Насанбатийн Оюунбат нар оролцсон юм. Уулзалт манай төлөөлөгчид Олон Улсын Паралимпийн Хорооны дурсгалын дэвтэрт гарын үсгээ зурж, сэтгэгдэлээ бичиж үлдээснээр эхэллээ. Олон Улсын Паралимпийн Хорооны ерөнхийлегч Philip Craven Монголын Паралимпийн тамирчид 2008 оны Бээжингийн Паралимпийн наадмаас Алтан медаль хүртсэнээс хойш амжилт нь дээшилж олон сайн тамирчид төрөн гарч байгаа, Монголын Паралимпийн хороо ажил үйлсээрээ Олон Улсын тавцанд хүчтэй гарч ирж байгаа хэмээн уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн бол Монголын Паралимпийн хорооны ерөнхийлегч, 2009 оноос хойш тус холбоог удирдаж буй Д.Нямхүү энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийхээр төлөвлөөд байгаа гол ажлаа танилцуулаад, саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Өвлийн спортыг хөгжүүлэх Засгийн Газарт чиглэл өгөх зарлиг гарсан тухай сонордууллаа. Мөн Монголын Паралимпийн хорооноос Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар удахгүй Пара хөнгөн атлетикийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тамирчдад зориулсан спортын ордон барихаар болсон билээ. Монголын Паралимпийн хороонд ерөнхийлөгч энэ тухайгаа ярьж танилцуулахад Philip Craven Монголын Паралимпийн хорооны үйл хэргийг өндрөөр үнэлж, энэ төсөл дээр Олон Улсын Паралимпийн хорооноос дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ. Цаашдаа ч Олон Улсын Паралимпийн хорооноос Монгол Улсад Пара спортын холбоодын дунд сургалт семинар зохион байгуулж байхаар болсон.

Энэ үеэр тэрээр Сочи2014 Паралимпийн наадмын нээлтийн еслолд Монголын багийн өмсөж жагссан хувцасыг бахдан сайшааж өөртөө ийм хувцас хийлгэж өгөхийг хүссэн юм. Монголын багийн еслолын хувцасыг Говь хувьцаат компаний загвар зохион бүтээгч Б.Болормаа нарын гаргасан загвараар урласан Монгол ноолууран бүтээгдэхүүн юм. Олон Улсын Паралимпийн хорооны ерөнхийлөгчид тус компанийн нэрийн бүтээгдэхүүнийг бэлэглэлээ.

Д.БАТЖАРГАЛ /МҮОНТ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж