Украины хямралд Европ “ухаалаг” хандах ёстойг Меркель хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Украины хямралд Европ “ухаалаг” хандах ёстойг Меркель хэлэв

ХБНГУ-ын канцлер үзэхдээ, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон олон улсын хэм хэмжээг Оросын Крым дэх үйл ажиллагаа зөрчиж байна гэлээ. Канцлер Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь эрт гэж тэр үзлээ.

Ангела Меркель

Холбооны канцлер Ангела Меркель (Angela Merkel) гуравдугаар сарын 11-ний өдрийн мягмар гаригт мэдэгдэхдээ Украины хямралд Европын үзүүлэх үйлдэл “ухаалаг бөгөөд зоримог” байх ёстой гэв. Оростой яриа хэлцлийн харилцааны чиг хандлагаа эвдэхгүйн төлөө шаардлагатай бүхнийг хийх ёстойг тэр анхаарууллаа. Европын үнэт зүйлсийг хамгаалахад “хатуу байр сууринд” зогсох шаардлагатай Меркель онцлов.

Крымын байдлыг дүгнэхдээ Меркель “аннекси” (хүчээр нэгтгэх) гэсэн үгийг хэрэглэв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын хэм хэмжээг Орос Крымын ажиллагаагаар зөрчлөө гэдгийг канцлер хэлэв. Крымын асуудлаар тэр гуравдугаар сарын 12-нд Варшав хотноо Польшийн ерөнхий сайдтай хийх хэлэлцээр дээр дахин ярилцах юм. Ирэх даваа гаригаас Европын холбооны Орост авах хориг арга хэмжээ үйлчилж эхлэнэ гэдгийг Польшийн ерөнхий сайд Дональд Туск  мэдэгджээ.

Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь хохирол учруулах магадлалтай бөгөөд хамгийн  чухал нь ЕХ-ны орнууд “Лиссабонаас Рига хүртэл” эв нэгдлээ харуулах ёстойг Меркель онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж