
УИХ-ын дарга З.Энхболд Өмнөд Солонгос улсыг өнөөдөр зорихоор Улаанбаатараас мордлоо. Тэрбээр БНСУ-ын Үндэсний ассамблейн даргын урилгаар энэ сарын 12-15-нд тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй уулзалт хийж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхана. Мөн Солонгосын аж үйлдвэрийн комплексийн корпорацид зочлон өндөр технологийн кластер хөгжүүлж байгаа туршлага, үйл ажиллагаатай танилцаж, Шинжлэх ухааны технологийн хүрээлэнд зочлохоос гадна “Монгол-Солонгосын форум” болон “Солонгос-Монголын бизнес форум” төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцох юм. Түүнчлэн Пусан-Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүстэй танилцаж, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзалт хийхээр товложээ.
О.САР