Крымын санал асуулгыг хууль бус гэж ЕАБХАБ үзлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Крымын санал асуулгыг хууль бус гэж ЕАБХАБ үзлээ

Дидье Буркхальтер.
Фото: Jonathan Perfect

Гуравдугаар сарын 16-ны өдөр болох Крымын статусын тухай бүх нийтийн санал асуулга хууль бус гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) дарга бөгөөд Швейцарийн Гадаад харилцааны яамны сайд Дидье Буркхальтер мэдэгдлээ. Уг санал асуулга нь Украины Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн түүний мэдэгдлийг  тус байгууллагын сайт нийтэллээ.

Буркхальтерийн мэдэгдснээр автономийн төвшин эсвэл Крымын тусгаар тогтнол нь Украины Үндсэн хуулийн дагуу хийгдэн олон улсын хууль дүрмэнд нийцэх ёстой гэнэ. Тиймээс тус байгууллагын ажиглагчдыг Крымд илгээхгүй гэлээ. Ажиглагчдыг илгээх хүсэлт нь Киевын төв засгаас гарах ёстойг тэр сануулав.  Талууд  Үндсэн хуулийн биш  үйлдлээс татгалзах ёстойг тэр санууллаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж