Ливийн Ерөнхий сайдыг огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Ливийн Ерөнхий сайдыг огцруулжээ

Ливийн парламент Ерөнхий сайд Али Зейданыг огцруулж, түүний оронд Батлан хамгаалахын сайд Абдуллах аль-Тинни Засгийн газрын тэргүүнээр тангараг өргөсөн байна. Ерөнхий сайд Али Зейданыг огцруулсан нь зүүн нутгийн босогчдод барьцаалагдсан Хойд Солонгосын далбаатай газрын тос зөөгч хөлөг далай руу зугтааснаас болжээ. Ливийн зүүн хэсгийн гурван гол боомт өнгөрсөн наймдугаар сараас хойш салан тусгаарлагчдад эзлэгдээд буй юм. Энэ хооронд Ливийн салан тусгаарлагчдын гарт орсон Хойд Солонгосын далбаатай “Morning Glory” гэх газрын тос зөөгч нь 234 мянган баррель түүхий эд Сидра боомтоор далай руу зугтжээ. Энэ нь Ливийн босогчдод эзлэгдсэн боомтоор газрын тосны тээвэрлэлт хийсэн анхны тохиолдол болсон аж. Өмнө Ливийн Ерөнхий сайд Али Зейдан босогчдын гарт орсон Хойд Солонгосын далбаатай хөлөг Засгийн газрын хяналтанд байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Гэтэл тэрээр Ливийн зүүн эрэг дэх салан тусгаарлагчид Хойд Солонгосын далбаатай газрын тос зөөгч хөлгийг ашиглан хууль бус тээвэрлэлт явуулахыг хориглож чадсангүй алдсан байна. Түүнчлэн Ливийн прокуророос экс Ерөнхий сайд Али Зейданыг хилээр гарахгүй байхыг сануулсан байна

Үүний зэрэгцээ Ливийн эрх баригчдын зүгээс ирэх долоо хоногт босогчдод эзлэгдээд буй зүүн хэсгийн боомтуудыг чөлөөлөх ажиллагаа эхлүүлэхээр болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж