“Үхэртийн хөндий манайх, үгүй манайх” гэх хошин шогийн үзүүлбэр шиг “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэх манайх, танай өмч” гэх маргаан жиргээчдийн хувьд анхаарал татсан сэдэв байлаа.
Гэнэтхэн түүхч мэргэжилтэй Л.Алтангэрэл гэх эрхэм гарч ирснээр энэхүү маргаан эхэлсэн бөгөөд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг би санаачилсан юм. Би шүүхэд хандах болно” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн юм. Тэрээр өмнө нь С1 телевизэд ажиллаж байхдаа "Түмэн хишигтэн" нэвтрүүлгийг хариуцаж, зохиолыг нь бичсэн бөгөөд "Монгол туургатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зохиолыг ч мөн бичсэн гэнэ. Тэгээд хөдөө ажлаар явж ирэхэд нь нэвтрүүлэг нь эфирт гарсан бөгөөд ажлаасаа халагдсан зэрэг шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл чимээгүй явж ирсэн гэнэ.
Ингээд энэхүү яриа газар авсан бөгөөд твиттерчдийн эгнээнд багтдаг Hero-гийн Б.Баатар болон П.Анужин нар ч хариуг нь өгсөн юм. Б.Баатарын хариулт тун ч товч байлаа. Тэрээр Л.Алтангэрэлийн яриад буй зүйлийн талаар “Үнэхээр хэлэх муу үг алга. Би ийм хүн байтугай мал мэдэхгүй” гэв. Мөн П.Анужин ч энэ талаар жиргээндээ “1000 хувь худлаа. Би энэ хүнтэй уулзаж ч байгаагүй” гэх хариуг өгсөн юм.
Ийнхүү нэгэн залуугийн хэлсэн үг яриа нь талцаж маргах, хэн нь үнэн, хэн нь худал яриад буй тухай таамаглалаа хэлэх, дагалдуулаад уур бухимдлаа гаргаж, зарим нэгний хувьд бол далимдуулаад доромжлоод авах боломжийг олгов бололтой. Уг нь бол үнэн худлыг ялгадаг газар гэж байдаг байх, түүнийг “шүүх” гэдэг болохоос лав “твиттер” гэдэггүй л байлтай. Шүүж буруутгах дуртай нь прокурор адил шүүсээр, өмөөрч хамгаалах нь өмөөлөгч шиг нь зөтгөсөөр. Ер нь шүүх хурал болоод буй бололтой. Гэхдээ шүүх хурал дээр ч дэг хууль гэж бас бий нь. Тэр нь элдэв доромжлолгүйгээр үгээ хэлэх эрх.