Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн талаар хэлэлцэнэ

"Хууль зүйн үндэсний хүрээлэн” -д “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болно. Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох аж. Дээрх сэдвийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ?” сэдвээр тус тус мэдээлэл хийх юм байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж