11 сургуулийн сурагчид автобустай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

11 сургуулийн сурагчид автобустай боллоо

Алслагдсан сургуулийн сурагчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй сурагчдын автобус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн автобус шинэ чиглэлд явуулж буй юм.

Энэхүү чиглэлд 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургууль буюу нийт 11 сургуулийн сурагчдыг тээвэрлэнэ бөгөөд "Автобус нэг” ОНӨҮГ үйлчилгээ үзүүлж байгаа аж. “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль” гэсэн 5 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байсан бол дахин нэгээр нэмэгдлээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж