Японд “Бид хамтдаа” тоглолт болно | News.MN

Японд “Бид хамтдаа” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.05.07-нд нийтлэгдсэн

Японд “Бид хамтдаа” тоглолт болно

Өнгөрсөн гуравдугаар сард тохиолдсон Тохокү-Кантогийн их газар хөдлөлт, Түүнээс шалтгаалсан аймшигт цунамид тус бүсийн олон хот тосгод өртөж, олон мянган Эрдэнэт хүний амь үрэгдэн, асар их хэмжээний хохирол учирсан билээ.

Байгалийн аймшигт гамшигийн өмнө хэдийгээр хүчин мөхөстсөн ч Японы ард түмэн Хүнд хүчир хийгээд урт хугацааны сэргээн босгох ажилд бүх хүчээ нэгтгэн хичээн зүтгэж байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх Монголчууд бидний өвөг дээдсийн сургааль биелэлээ олж, манай Засгийн газар төдийгүй бүх ард нийтээрээ Япон оронд туслах хөдөлгөөн өрнүүлж байгаа билээ.

Япон оронд амьдарч, суралцаж, хөдөлмөрлөж, сайн сайхан бүхнийг нь хүртэн усыг нь ууж, ёсыг нь дагаж буй бидний Монголчууд энэ хүмүүнлэгийн үйлст оройлон оролцох нь чухал гэдэг үүднээс Японы ард түмэнд зориулан сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “БИД ХАМТДАА” хандивын тоглолтыг Японд зохион байгуулах гэж байна. Тоглолт тавдугаар сарын 14-ний бямба гаригт “Нэрима” Соёлын төвд болох аж. Энэ үдэш Та бүхэн Япон Улсад сурч, ажиллаж байгаа урлагийнхний Монголын уламжлалт болон орчин цагийн дуу хѳгжим, бүжиг, сонгодог балeтын бүтээлүүдтэй танилцаж, Монгол хүүхдүүдийн зурсан Японы сэдэвт зургийн үзэсгэлэнг сонирхож сэтгэлийн дэм, хандив ѳргѳх боломжтой ажээ.

Таны өргөсөн хандив, тус тоглолтоос олсон бүх орлогыг гамшигт нэрвэгдэж
өнөөг хүртэл хорогдох байранд хоног төөрүүлж буй иргэдэд зориулан Монгол үндэсний хоолоор үйлчлэх арга хэмжээнд зориулагдах юм байна.

ЖИЧ: Тоглолт болох газар Сэйбү Икэбүкүро шугам. Нэрима ѳртѳѳнѳѳс 1 минут яваад очих боломжтой аж. Тоглолтын тасалбарын үнэ 1000 иен байх ажээ.

Тоглолтод оролцогчид:

Морин хуурч: А.Бат-Очир  (Хѳѳмий), А.Бат-Эрдэнэ , Б.Болд-Эрдэнэ (Хѳѳмий)

Лимбэ: Лхагвагэрэл

Ятга: Ч.Мягмарсүрэн

Ёочин: Туул

Шанз:
Отгончимэг

Хуучир: П.Мѳнхцэцэг

Уртын дуучин:
Ж.Хишигдэлгэр

Дуучин: Хандаа

Ардын бүжиг:
Жавхлан

Балeтын бүжигчид:
Хангай, Лхагваа, Ѳлзий-Орших, Чинзориг

Урилгаар дуурийн дуучин:
Окүяама Юми


Зохион байгуулагч:

Япон дахь Монгол Оюутны Холбоо

Монголчуудын холбоо – Япон


Дэмжигч байгууллага:

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

МИАТ ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

пүүжээ 2011-05-07 180.235.177.87

сэтгэл санааны дэм өгөх шиг сайхан юм гэж хаа байхав сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж