
УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон түшээ. Гэвч сайд төрийн ажил, намын ажил хоёроосоо илүү гарч амжихгүй явсаар тойрогтоо анхаарал хандуулж чадаагүй юм. Намрын чуулган завсарласан өнгөрсөн өдрүүдэд сонгинохайрханчууд Шадар сайдыг харуулдсаар байсан ч ирж ажиллаагүй, харин тэр Увс, Баян-Өлгий аймагт ажилласан юм.
Харин сайд тойргийнхноосоо ирүүлсэн шүүмжлэлийг сонссон уу, өчигдрөөс Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, сонгогчидтойгоо уулзаж эхэлжээ. Сонгинохайрханчуудтай хийж буй уулзалт гуравдугаар сарын 15-ныг дуустал энэ долоо хоногийн турш үргэлжлэх юм байна.
Г.ДАРЬ