Хуучирсан мэдээ: 2011.05.07-нд нийтлэгдсэн

Яншаа хэмээх үг эрчүүдийн эмэгтэйчүүдийг тодорхойлдог нийтлэг тодорхойлолт. Айлын эхнэрүүд бүгд үглээ. Харин хүүхнүүд өөрсдөө үүнийг үгүйсгэдэг. Тэд зүгээр эрчүүдэд юу хийх ёстойг, яаж хийвэл зөв болох тухай сануулдаг гэж үздэг. Эмээ цагт нь уухыг, тайлсан хувцсаа байранд нь хураахыг, оймсоо энд тэнд шидэхгүй байхыг гээд өч төчнөөн нөхөрсөг зөвлөгөөг зүгээр л хэлдэг. Эвдэрсэн унтраалга, залгуурыг засах, хаалганы нугасыг тослох гээд зайлшгүй шаардлагатай засварын ажлыг ч бас сануулдаг. Дээр нь архи бага уух, хоол ундаа тохируулах гээд өнөөх нөхөрсөг зөвлөгөө эцэс төгсгөлгүй хөвөрч өгнө. Хэдийгээр эхнэрийн янших тээртэй ч тэр үглээ зөвлөгөөнүүд их олон эрчийг амьд байлгадаг гэдгийг мартаж болохгүй.


Харин эрчүүд үглэдэггүй. Шүүмжилдэг, гомдол тавьдаг. “Манай найзуудыг гэрт ирэхэд арай аятайхан харагдах талаар жаахан хичээж болохгүй юү?” гэх зэргээр шүүмжилдэг. Хүүхнүүд эрчүүдийн ийн үглэхэд өөртөө санаа тавьж байна гэж боддог. Яагаад гэвэл тэд өөрсдөө ягааад үглэдгийн учрыг сайн мэдэх болохоор. Харамсалтай нь харчууд эхнэрүүдээ өөрсдийнх нь төлөө санаа тавьсандаа үглэдэг гэж боддоггүй. Гутлаа хоёр тийш нь шидчихлээ, нойтон алчуур орон дээр тавьлаа, хоолны ногоо авахаа мартлаа гэж үглэхдээ хүүхнүүд яршигтай байгаагаа сайн мэддэг. Гэвч дахин дахин үглэж байж л эрчүүдийг хүмүүжүүлдэг гэдэгтээ тэд итгэдэг. Чихэнд чийртэй ч үнэн юмыг л үглэж байгаа гэж боддог. Хүүхнүүд бие биенээ ч мөн үглээ гэж огт боддоггүй. Харин бүх харчууд өөрсдийгөө яншаагийн вант улсын хатан хаантай гэрлэсэн гэж санадаг нь үнэн.


Гэвч эмэгтэйчүүдийг үглэж эхлэхээр эрчүүдийн тархи зөвхөн нэг л зүйлийг сонсдог. Тэр нь зөвхөн үглэж байгаа тасралтгүй хөврөх чимээ. Эрчүүдийн хамгийн ихээр үзэн яддаг зүйлийн жагсаалтыг эхнэр янших гэдэг холбоо үг тэргүүлдэг. АНУ-д жил тутамд 1000 хол давсан эр эхнэрээ хөнөөдөг. Шалтгаан нь тэвчихийн аргагүй үглээд байсан учраас. Хонконгод мөн яншаа эхнэрээ тэвчихээ байгаад толгой руу нь цохиод, тархины гэмтэл учруулсан хэрэг гарч байсан. Тэгэхээр хэт үглэх харчуудад ийм л дарамттай байдаг байх нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж