Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Солонгос
Улсын Үндэсний Ассамблейн
даргын урилгаар 2014 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад албан
ёсны айлчлал хийнэ.
Улсын Их
Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Кан
Чан Хий-тэй уулзалт хийж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхана. Мөн Солонгосын аж үйлдвэрийн комплексийн
корпорацид зочлон өндөр технологийн кластер хөгжүүлж байгаа туршлага, үйл ажиллагаатай танилцаж,
Шинжлэх ухааны технологийн хүрээлэнд зочлохоос гадна “Монгол-Солонгосын форум” болон “Солонгос-Монголын
бизнес форум” төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцох юм. Түүнчлэн Пусан-Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүстэй танилцаж, Пусан хотод
ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Улсын Их
Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга
Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав,
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Ц.Цолмон,
Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Б.Ганболд, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад
харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсийн дарга О.Батханд нар багтжээ.
Улсын Их
Хурлын даргын албан ёсны айлчлалыг сурвалжлахаар төвийн хэвлэл, мэдээллийн
байгууллагын сурвалжлах хэсэг
Сөүл хотод ажиллаж
байна гэж Улсын Их Хурлын
Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.