
Ойрын үед УИХ-д суудалтай манай тойргын 2 гишүүн нутгаа санасан морь шиг тойрогтоо хэдхэн хоногийн зайтай ажиллах болсон нь гишүүндээ дайх үгээ бэлдээд байсан манай иргэдийн хувьд тун ч олзуурхууштай үзэгдэл болж байна. Саяхан УИХ-ын гишүүн О.Содбилэг орон нутагт ирээд иргэд сонгогчидтойгоо уулзаад буцсан бол өнөөдөр Логийн Цог гишүүн тойрогтоо иржээ. Тэрбээр цагаан сарын үеэр ажил давхцаж таарсан учир ахмадуудтай золголт хийж амжаагүй гэнэ Энэ удаад тойрогтоо нэлээд олон хоног ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдөр Нийгмийн даатгалын хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэсүүдээр орж ажил байдалтай танилцав. Эрхэм гишүүн Цог тойрогтоо ирж чадалгүй их удлаа УИХ-ын ажил ихтэй дөрвөн байнгын хороон дээр ажлын хэсэгт ажиллаж байгаа гэв. Иргэдтэй уулзах уулзалтыг төлөвлөж байгаа Орхон аймгийн 2014 оны хөрөнгө оруулалтын төсөв мөнгөний асуудал дээр аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах болно гэв.