
Харин тэдний 10 жилийн турш тасралтгүй ивээн тэтгэж ирсэн SBL Хасын Хүлэгүүд клубын зүгээс эмэгтэй багийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлүүлж, гол төлөв оюутан залуучуудыг багтаа авсан байна. Монголд эмэгтэй сагсан бөмбөгчид эрэгтэйчүүдийг бодвол харьцангуй цөөн байдаг тул шинэ тутам залуу тамирчдыг бэлтгэх, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг хөгжүүлэх зорилгыг тус клубын зүгээс тавьжээ. Монгол Улсын шигшээ баг, SBL Хасын Хүлэгүүдийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж. Тус багийн шинэ бүрэлдэхүүн МҮСБХ-ноос анх удаа зохион байгуулж буй Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж эхэлжээ.
Ч.ОЮУН