Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Гэрлэн үүл

2014.03.09.Сингапур. i Light Marina Bayнаадмын нээлтийн өмнө хүмүүс мөнгөлөг утаснаас татан “Үүл” гэсэн гэрлийн урлагийн бүтээлийг удирдаж байна. Марина хоолойн эрэгтэнэ сарын 7-30 хүртэл үргэлжлэх наадмаар янз бүрийн орнуудын зураачид өөрсдийн 28 гэрлийн бүтээлээ танилцуулна.

Уэйна Гаррета ба Кейтлинд Браун гэх канад зураачдын “Үүл” зохиомж нь Калгари арт-наадамд зориулагдан 2012 онд бүтээгдсэн ба үзэгчдийн ихээхэн анхааралд байжээ.Зохиомж дараа нь Москва, Чикаго, Прага, Эйндховен (Нидерланд), Нью-Йоркоор аялажээ. Зураачид эмзэг бүтээлийг Канадаас Москвад зөөж чадаагүй учир “Үүлээ” шинээр хийсэн байв.

“Үүл нь ойролцоогоор 6000 чийдэнгээс бүтсэн бөгөөд тэдний ихэнх нь ажиллагаанаас гарсан байгаа. Шатсан чийдэнг халаан хайлуулах ажилдаа зураачид  үзэгчдийг татан оролцуулж, гэр ахуйн хэрэглээний эд зүйлийг шинээр харах боломжийг тэдэнд өгчээ. Зохиомж нь дотроо авсаархаг хэмжээний 250 флуоресцентийн чийдэнтэй. Тэдний “бороо” болсон мөнгөлөг утаснаас татан асаан унтрааж гэрэлтүүлэг гаргадаг байна. Үзэгчид “бүтээлийг асаахаас гадна хамтарсан гэрэлтүүлэг хийн баясгалантай байдаг ажээ.

Зохиомжийг асаахад дөнгөж 20 амперийн цахилгаан хэрэгтэй. Байгалийн нөөцөд хүмүүсийг хандуулан хүрээлэн буй орчныг хамгаалах зориолгоор  i Light Marina Bay наадам явагдана. Тухайлбал, зураачид цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг   энэ наадмаар голчлон сурталчилсан бүтээлээ танилцуулах юм. Фото: Edgar Su / Reuters / Vostock photo

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж