
2014.03.08. Лондон хотын Баттерси цэцэрлэгийн цөөрмийн улаан хушуут шумбагч. Их Британийн хамгийн чийлэг өвлийн дараа хаврын урь оржээ. Нарцисс, крокус цэцэглэж эхэлснээс хойш олон шувууд үүрээ засч байна.
Улаан хушуут шумбагч нь 1-1,5 кг жинтэй шувуу бөгөөд нугасны айлд хамрагдана. Энэ зурагт эр нугас буужээ. Улаан хушуу, гал шаргал толгой, хар чээж зрэг хаврын гоёл нь түүнийг эр гэдгийг тодорхойлж байна. Эм шувуудын нэгэн янзын гэрэлтэй хүрэндүү өнгөтэй. Орооныхоо цагаар эр нь эмийгээ тойрон хөвж, толгойн шаргал үсээ босгон нам дуугаар исгэрдэг.
Шумбагч гэсэн нэртэй ч энэ шувуу усанд шумбах нь цөөн. Учир нь тэд усны гадарга дээр цухуйсан ургалын ногоон навч, өт хорхой, авгалдайгаар хооллодог. Загас бараг иддэггүй. Ийм нугаснууд цэнгэг устай нуур цөөрөмд амьдрах ба Европын олон хотуудын цэцэрлэгийн цөөрөм тэдний амьдрах нэг орчин болжээ. Фото: Dan Kitwood / Getty Images / Fotobank.com