
2014.03.07.Сансар. Хар тэнгисийн эргийн Сочи хотын шөнийн гэрэл сансрын зурагт буужээ. Зургийг Олон улсын сансрын станцаас олимпийн тоглолт явагдаж байх үеэр авсан байв. Олимпийн паркийн дугуй талбар хамгаас хурц гэрэлтэй. Түүн дээрээс Шагнал гардуулах талбайн (Medals Plaza) цагаан тойрог ба эрэгт ойр байрласан «Фишт» цэнгэлдэх хүрээлэнгийн зууван цэнхэр өнгө тод харагдана. Тэнд мөн паралимпийн тоглолтын нээлт болсон юм. Паркийн шар гэрлүүдийн дунд гэрлээ унтраасан тишүүрийн төв«Адлер-Арена» (талбайн зүүнд) ба өвлийн спортын ордон «Айсберг» хар дөрвөлжин болон харагдана. Харин «Большой» гэх мөсөн спортын ордон ягаавтар туяатай.
Олимпийн тоглолтын үеэр Олимпийн хүрээлэнгээр хоёр сая гаруй хүн дамжин сонирхжээ. Харьцуулахад Сочид 340 мянган хүн амьдардаг. Олимпийн энэ гэрэлтүүлэг бүтэн жилийн турш сансрын нисгэгчдийн нүдэнд гэрэлтэхгүй. Сая дахиад л Паралимпийн тоглолтоор гэрлээ хот бүрэн асаажээ. Фото: NASA/JSC