Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Туйлын угалз

2014.03.06.Аляска. NASA-гийн судалгааны пуужинг Венети хотын тэнгэрээс туйлын туяаны зүг чиглүүлэв.  GREECE гэх судалгааны ажлын хүрээнд цэнэгт халуун хийн плазмаас бүрэлдэх туйлын хуй салхи хэрхэн үүсдэг, ямар физикийн зохицлоос түүний хэмжээ хамаардаг зэргийг судлан тогтоох юм. Эндээс авах мэдээлэл нь эргээд нар ба дэлхийн холбоог туслахад хэрэг болно. Учир нь Нарны эрчим хүч ба түүний бичил хэсэг Дэлхийн соронзон оронтой харилцан үйлчилгээнд байдаг.

Ийм судалгаанд хойд туйлын туяан дундаас хэмжилт авах ёстой бөгөөд судалгааны пуужин нь хэмжилт хийх цорын ганц хэрэгсэл болдог. Сансрын орон зайн тэр хэсэг нь хиймэл дагуулуудад хэтэрхий намхан ба тусгай судалгааны сансрын торйрог замд гаралгүйгээр түүнээс наагуур нисдэг. Параболийн замаар пуужин шууд хойд туйлын туяан дундуур бага хурдаар нэвтрэн өнгөрч хэмжилтээ хийдэг. Түүний нислэг нь 5-20 минут бөгөөд энэ хугацаа нь пуужингийн төхөөрөмжүүдэд хэмжилт хийхэд хангалттай. Фото: NASA/Christopher Perry

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж