Арьс ч бас жимсэнд дуртай

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Арьс ч бас жимсэнд дуртай

via Гоо сайхан
Үсчингийн бүтээгдэхүүн худалдаа үйлчилгээ


Жимс, жимсгэнэ хүнсэндээ хэрэглэх нь шаардлагатай амин дэмүүдийг өгч, эрүүл
амьдрахын үндэс болдог.

Арьс ч мөн жимсэнд дуртай. Та гэрэлтсэн, булбарай арьстай болохыг хүсвэл гал
тогоондоо ороод жимсгэний найрлагатай зуурмаг бэлтгэхийг зөвлөе. Ямар ч химийн
орцгүй доорх маскнуудын үр дүн, эрүүл мэнд, арьсанд тэжээл өгөх үйлчилгээг
мэргэжилтнүүд хэдийнэ баталсан юм. Жимсний маскнууд арьсанд тэжээл өгөхөөс
гадна тайвшруулж, стресс тайлах үйлчилгээ ч үзүүлдэг аж.

Гадил жимс төмөр, магни, калигаар баялаг. Үүнээс гадна сарын тэмдгийн үеийн
өвдөлт намдаахад тустай.

Харин арьсны хувьд A, B, E витаминаар баялаг учраас үрчлээс багасгах,
хөгшрөлтийг сааруулахад чухал нөлөөтэй байна.

Гадил жимсээ сайтар нухаж, тэр дор нь нүүрэндээ 15 минутын турш маск маягаар
тавина.

Нимбэгэнд ихээр агуулагддаг С витамин арьсанд амин чухал.
Өглөө бүр нэг аяга халуун усанд халбага зөгийн бал, хэрчим нимбэг хийн ууснаар
өтгөн хатахаас бүрмөсөн ангижрах бөгөөд арьс ч гэрэлтэж эхэлнэ.

Түүнчлэн батганы сорвийг арилгах, тохойн зузаан арьсыг зөөлрүүлэхийн тулд зүсэм
нимбэгээр сайтар арчихад л хангалттай.

Алим, жүрж нь коллагенээр баялаг учраас арьсны хөгшрөлтийн явцыг сааруулдаг.

Жүржийн шүүсийг шахсаны дараа нүүрний арьсаа иллэг хийх маягаар арчих нь тэжээл
өгч, байгалийн гаралтай скраб болдог.

Мангог жимснүүдийн хаан хэмээн нэрлэдэг гэнэ. Учир нь уг жимс бүх төрлийн амин
дэмийг өөртөө агуулдаг. Та арьсныхаа уян хатан, булбарай байдлыг хадгалахыг
хүсвэл байнга манго идэх хэрэгтэй.

Киви найрлагадаа пектин, ислэг ихээр агуулдаг учраас нөсөөт толбо, үрчлээнээс
сэргийлнэ. Тал кивиг хутгаар жижиглэн, сайтар нухаж, эсвэл машиндаад нэг
халбага зөгийн балтай хольж зуураарай.

Үүнийгээ хүзүү, нүүрэндээ түрхэж, 20 минут байлгана. Ингээд маскаа бүлээн ус
эсвэл алчуураар арилгана. Уг маск батга, сорви, нарны хурц туяа, салхинаас болж
гэмтсэн арьсыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж