Улаанбаатар хотод 17 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.05.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 17 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж