“Крым бол Украины нэгээхэн хэсэг”

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

“Крым бол Украины нэгээхэн хэсэг”


15.30: “УДАР” намын Харьковт хийсэн цуглааны үеэр Оросын талыг баримтлагчид тус намын лидер Виталий Кличког өндгөөр шидлэв. Хамгаалагчид нь шүхэр дэлгэж түүнийг хамгаалсан тул Кличко өндгөнд оногдоогүй гэнэ.

14.50: Крымын Засгийн газрын тэргүүн Сергей Аксенов бүх нийтийн санал асуулга явуулах зардал 1,8 сая орчим ам.доллар болно гэж мэдэгдэв.

14.20: "Евромайдан-Крым" хөдөлгөөний лидер Андрей Щекуныг барьцаалсан хүмүүс түүнийг амьд мэнд байгаа гэж мэдэгдсэнийг Щекуны эхнэр сэтгүүлч нарт мэдээлжээ.

13.50: Луганск хотод Оросын талынхны цуглаан болж байгааг liga.net. мэдээлжээ.

13.23: Крымын бүх нийтийн санал асуулгын дүнг АНУ хүлээн зөвшөөрөхгүй гэж АНУ-аас Украинд суугаа Элчин сайд Жеффри Пайетт мэдэгдлээ. "Зургаа хоногийн дараа явагдах бүх нийтийн санал асуулгын дүнг АНУ хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна” гэж Пайетт хэлээд, Крым бол Украины хэсэг гэжээ.

12.30: Симферопольд хэвлэлийн чөлөөт байдал ба Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар эсэргүүцлийн жагсаал болов. Хэдэн арван хүн "Эпицентр" телевизийн байрыг гороолж, дараа нь ATR телевизийн байрны дэргэд жагсаалаа үргэлжлүүлэв. Тэд “Черномор” телевизийг буцаа”, “1+1 телевизийг буцаа” зэрэг уриа лоозон барьсан байжээ.

11.10:  Засгаас зайлуулагдан зугтсан Украины ерөнхийлөгч Виктор Янукович мягмар гаригт Оросын Ростов-на-Донухотод мэдэгдэл хийнэ гэж түүний хүрээнийхэн зарлав.

Крымын татаруудыг санал асуулгад оролцохгүй байхыг уриалав

11.37: Крымын татарын ард түмний  Межлис хойгийн оршин суугчдад хандан бүх нийтийн санал асуулгад оролцохгүй байхыг уриалав. Энэ тухай Симферополь хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээр Межлисийн спикер Рефат Чубаров мэдэгдсэн тухай "Крым-24" сайт мэдээлжээ.

11.10: Крым өдөөн хатгагчидтай биш олон улсын ажиглагч нартай хамтран ажиллахад бэлэн гэж Крымын шинэ Засгийн газрын орлогч тэргүүн Рустан Темиргалиев мэдэгдлээ.

05.30: “Крымын өөрийгөө хамгаалах хүчний” отрядууд гуравдугаар сарын 9-ний орой Сак дахь нисэх буудлыг эзэлжээ. Reuters мэдээлснээр, цэргийн далдлах  хувцастай 80 орчим зэвсэгт хүмүүс 50 орчим энгийн иргэний дэмжлэгтэйгээр нисэх буудлыг бүслэн хаасан байна.

Швейцарь дахь Украины есөн дансыг битүүмжлэв

Виктор Викторович Янукович. Фото: hronika.info

Швейцарийн банкин дахь Украины есөн иргэний дансыг битүүмжилжээ. Гэхдээ мөнгөн дүнгийн талаар мэдээлээгүй байна. Хоригт орсон хүмүүсийн жагсаалтад Украины Аюулгүй байдлын албаны дарга асан Александр Якименко, экс-ерөнхийлөгч  Виктор Януковичийн бага хүү Виктор Янукович, экс-ерөнхийлөгч Николай Азаровын хүү, Ерөнхий прокурор Виктора Пшонкийн хөвгүүд хамрагдсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж