
АНУ-ын Индиан Уэллст болж буй "BNP Paribas Open" тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон ОХУ-ын Мария Шарапова Италийн Камила Гиоржид 3:6, 6:4, 5:7-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо. Шараповаг буулган авсан Итали теннисчин Австралийн Саманта Стосурыг хожиж, шөвгийн 16-д шалгараад буй нутгийн теннисчин Флавиа Пеннеттатай 1/8-д оноолт таарчээ.
5,9 сая ам.долларын шагналын сантай "BNP Paribas Open" тэмцээний хоёрдугаар тойргоос Беларусын Виктория Азаренка(2), Германы Сабини Лициски (15) нар хасагдаад байсан бол өчигдөр болсон гуравдугаар тойргийн тоглолтоос ОХУ-ын Мария Шарапова(4), Италийн Сара Эррина(9), Австралийн Стосур(16) нарын шилдгүүд шөвгийн 16-д шалгарч чадсангүй. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй БНХАУ-ын Ли На, Польшийн Агнешка Радваньска(2), Сербийн Елена Янкович /7/, Данийн Возняцки нарын шилдгүүд дөрөвдүгээр тойрогт шалгараад байна. Өнөө шөнө дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж, шөвгийн наймын теннисчин тодрох юм.