Мэргэн буучид хоёрдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид хоёрдугаар байрт шалгарлаа

Кувейт улсын нийслэл Кувейт хотноо болж буй буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны төрөлд манай эмэгтэй баг тамирчид хоёрдугаар байр эзэлсэн байна. Хийн урт бууны төрөлд манай улсаас ОХУМ Д.Лхамсүрэн, Спортын мастер Н.Ангирмаа, Спортын мастер М.Түвшинжаргал нар өрсөлдөж, багийн дүнгээр мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд БНХАУ-ын баг түрүүлж, Энэтхэгийн тамирчид гуравдугаар байрт шалгарлаа. 

Мөн тэмцээний насанд хүрэгчдийн хийн гар бууны дасгалд ОУХМ В.Ганцоож тавдугаар байрт шалгарсан байна. Кувейт улсад болж буй долоо дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 13-ны өдөр өндөрлөнө.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр /III.10/ өсвөрийн 10 метрийн гар бууны эрэгтэй, эмэгтэй төрлийн аваргууд тодорно.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж