
Фото: Mark Wilson / Getty Images / AFP
Улсын бүтцийн болон хувийн компаниудын өр 100 их наяд ам.доллараас давсан байна. Энэ тухай Олон улсын тооцооны банкны (BIS) мэдээнээс иш татан Bloomberg мэдээлэв. Харьцуулахад, 2013 оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 87,18 их наяд ам.доллар болжээ. Тус банкны мэдээгээр, 2007 оны дунд үеэс 2013 оны дунд хүртэл Засгийн газар ба хувийн компаниудын өр 30 их наядаар нэмэгдэж, 100 их наяд болжээ. Банк тэмдэглэснээр, гол эмитент нь улсын үнэт цаас болсон байна. Жишээлбэл, АНУ-ын үнэт цаасны арилжаа 2007 оны сүүлчийн 4,5 их наядаас 12 их наяд ам.доллар болон өсөв. 2007-2013 онд хувийн компанийн үнэт цаасны арилжаа нь 21 их наяд ам.доллараас давсан байна.
Америкийн Lehman Brothers банк 2008 онд дампуурснаас хойш зээл ихээр авах болжээ. Үнэт цаасанд эрэл ихэссэн нь тэдний үйлчилгээний үнэлгээг хоёр хувиар унагасан байна.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар үнэт цаасаар илэрхийлэгдэх Оросын дотоод өрийн хэмжээ 4,358 их наяд рубль болжээ. Хоёрдугаар сарын 1-ний байдлаар гадаад өрийн хэмжээ нь 55,75 тэрбум ам.долларт хүрсэн байна.
BIS нь 1930 онд байгуулагдсан ба төв байр нь Швейцарийн Базель хотноо байдаг, гол зорилго нь Төв банкуудын хамтын ажиллагаанд туслах явдал мөн макро эдийн засгийн судалгааг тогтмол нийтлүүлж байдаг.