Ерөнхийлөгч эмчилгээ хийлгэх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч эмчилгээ хийлгэх шаардлагатай гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэс засалд орох гэж байгаа тухай мэдээлэлтэй холбоотойгоор биеийн байдлын талаар албан ёсны хариултыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмонгоос авлаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэс засалд орох гэж байгаа талаар сонслоо. Биеийн байдал нь ямар байгаа вэ. Ямар эмчилгээ хийлгэх гэж байгаа юм бэ?

-Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Намар НҮБ-ын хуралд оролцох үедээ нарийн шинжилгээ  хийлгэхэд нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн онош гарсан.

-Онош гарсан даруйд нь эмчилгээ хийлгэж болоогүй юм уу?

-Монголын уламжлалт цагаан сар, Сочийн өвлийн олимпийн нээлт, мөн улс орны цаг алдалгүй шийдвэрлэх бусад асуудлууд давхцаж байсан учир мэс засал хийлгэх хугацааг хойшлуулах шаардлага гарсан.

-Мэс заслыг Монголдоо хийлгэж болохгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь хоёр ч удаа Монголдоо мэс засал хийлгэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Нуруу нугасны  мэс засал нь дотроо олон төрөл, хүнд мэс заслуудын тоонд ордог. Ерөнхийлөгчийн онош бол гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг. Заавал мэс заслын аргаар эмчлэгддэг өвчин учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмчилгээг Япон улсад хийлгэхээр төлөвлөж байна.

Б.АНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж