
Хэрэглэгч өөрийн бүхий л зүйлсээ бичиж, хадгалж байдаг төхөөрөмжийнхөө нууцлалд ихээхэн санаа зовних болсон билээ. Үүнийг дагаад технологийн компаниуд нууцлалын шинэ технологиудыг нэвтрүүлсээр байна. Хурууны хээ, судасны цохилт зэргийг уншин таних технологийг “Apple”, “Samsung” зэрэг компаниуд нэвтрүүлээд байгаа бол “Fujitsu” компани хэрэглэгчийн алганы хээг унших технологи нэвтрүүлжээ.
“Lifebook U904” нэртэй шинэ лэптоп нь энэхүү технологийг суурилуулсан бөгөөд нууц үгийн оронд алганы хээгээрээ нууцлалаа хийх боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү лэптоп нь 14 инчийн дэлгэцтэй, Intel Core vPro, i5 болон i7 процессортой, 10GB RAM-тай, 500GB хардтай аж. Үнийн хувьд 1470-1900 евро байх юм байна.