Barnes & Noble-ийн Nook цахим уншигч

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Barnes & Noble-ийн Nook цахим уншигч

Олон улсад номын худалдаагаар тэргүүлэгч Barnes & Noble компани нь АНУ-ын Нью Йорк хотод төвтэй ба тус улсын ихэнх мужийн томоохон хотын их дэлгүүрүүдэд Старбаксын кофегоор үйлчилдэг номын жижиглэнгийн худалдааны цэгүүдийг ажиллуулдаг.

Харин хэвлэмэл номын худалдаанаас олох ашиг буурч эхэлснээс тус компани орлогын шинэ эх үүсвэрийг хайж, цахим ном уншигчийг худалдаанд гаргаж байсан юм. Энэхүү санаачилга нь тун амжилттай хэрэгжсэн тул энэ удаа цахим уншигчийн дараагийн загварыг бэлэн болгож, тун удахгүй хэрэглэгчдэд хүргэхээр болжээ. Шинэ цахим уншигч Nook-ийг тус компани тавдугаар сарын сүүлээр худалдаанд гаргах бөгөөд Nook нь Android 2.2 үйлдлийн систем дээр ажиллах горимтой ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж