
Харин хэвлэмэл номын худалдаанаас олох ашиг буурч эхэлснээс тус компани орлогын шинэ эх үүсвэрийг хайж, цахим ном уншигчийг худалдаанд гаргаж байсан юм. Энэхүү санаачилга нь тун амжилттай хэрэгжсэн тул энэ удаа цахим уншигчийн дараагийн загварыг бэлэн болгож, тун удахгүй хэрэглэгчдэд хүргэхээр болжээ. Шинэ цахим уншигч Nook-ийг тус компани тавдугаар сарын сүүлээр худалдаанд гаргах бөгөөд Nook нь Android 2.2 үйлдлийн систем дээр ажиллах горимтой ажээ.
Б.Энхцэцэг