
Ийнхүү мэдээлэл хийснээс хоёр хоногийн дараа /III.05/ Үйлдвэр хөдөө аж ахуйн яам/ҮХААЯ/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/, Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас хамтран хүнсний ногоо, жимс хор хөнөөлгүй гэж мэдэгдэж, ЭМШУИС, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбооны судалгааг няцааж мэдээлэл хийсэн юм. Хурлын үеэр МХЕГ-ын улсын байцаагчид “2013 онд химийн бодисын үлдэгдэл буюу пестицидийн шинжилгээнд жимс, жимсгэний 615, хүнсний ногооны 655 дээжид 2573 үзүулэлтээр шинжилгээ авснаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй ногоо буюу пестицидийн үлдэгдэл илрээгүй. ЭМШУИС, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос худал мэдээлэл цацаж байна” гэж мэдээлэх нь тэр.
Эрдэмтэддээ итгэх үү, улсын байцаагч нарт үнэмших үү гэсэн бодол хэсэгтээ л монголчуудыг талцуулав. Үүнээс болоод өнгөрсөн долоо хоногт худалдааны төв, захуудын хүнсний ногооны борлуулалт 40 орчим хувиар буурсан нь үнэн худал нь мэдэгдэхгүй энэхүү судалгааны хариу иргэдэд хэрхэн нөлөөлснийг харуулах болов уу.
Мөн Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын ногоочид “Манай улс пестицид гэх бодисыг хамгийн бага хэрэглэдэг улсуудын нэг. Бид олон жилийн турш энэ бодисыг тун бага хэрэглэж байгаа. Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн албаны хүмүүс эрдэмтэн судлаачдыг манай суманд очиж дахин шинжилгээ хийхийг хүсч байна” гэж бас мэдээлсэн. За ямартай ч хүнсний ногоо хортой байсан гэдэг мэдээлэл ташаа юм байна гэж иргэд арайхийн тайвшрах гэж байтал “Аль байгууллагын судалгаа, мэдэгдэлд итгэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа иргэдэд хариулт өгнө” гэх нэрийн доор ЭМШУИС-иас өнгөрсөн баасан гаригт /III.07/-нд дахин мэдээлэл хийж “Дээж авч шинжилсэн хүнсний ногоо, жимс жимсгэний 40-80 нь пестицид гэх хорт бодисын агууламжтай байсан нь үнэн. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-40 гаруй хувиар өндөр гэсэн үг” гэж учир нь үл ойлгогдох “бөөрөнхий” хариулт өгч, бүр төөрөгдүүлэх нь тэр. Энэ үеэр иргэдэд хүнсний ногооноос татгалзахыг анх уриалсан Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “Би мэдээлэл хийхдээ дээж авсан ногооны гэж хэлэх гэж байгаад андуураад бүх хүнсний ногооны гээд ташаа хэлсэн байна лээ. Гэхдээ бидний захиалгаар шинжилгээ хийсэн ЭМШУИС-ийн шинжилгээ зөв байсан эсэхийг шалгуулах болно” гэж мэдэгдсэн юм.
Нэгэнт хүнсний ногоо хортой, хоргүй гэдэгт мэргэжлийн байгууллагуудын санал зөрөлдөж, учир нь олдохгүй байгаа тул хүнсний ногоо, жимс хэрэглэх эсэхээ иргэд өөрсдөө сонгох нь зөв бололтой. Махны үнээ дийлэхгүй монголчууд ногоогоор хоолоо арвижуулдаг нь нууц биш. Харин энэ үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ногооны борлуулалтыг бууруулахаас гадна махны ханшийг хөөрөгдөхгүй гэх баталгаа алга. Хүнсний ногоо хортой эсхүл хоргүйг дэнслээд өгөх албан тушаалтан байна уу, энэ улсад?! Эргэлзээг тайлах эцсийн дүгнэлт хэрэглэгч бидэнд хэрэгтэй байна.
сургуулийн багш, доктор Монголд тарьсан хүнсний ногоо хортой буюу
Пестицидтэй хэмээн мэдэгдсэн билээ. Энэ нь нийтэд Монгол тарьсан ногоо
хортой гэсэн ойлголтыг өгөөд байсан юм. Гэтэл Мэргэжлийн хяналтын
ерөнхий газраас Монголд тарьсан ногоо хоргүй гэсэн мэдэгдлийг хийгээд
буй. Энэ нь иргэдэд хортой, хоргүй гэсэн эргэлзээг төрүүлээд байгаа юм.
Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Дондог
-Хүнсний
ногоог хэрэглэхгүй хүн тун ховор шүү дээ. Гэхдээ Монголд тарьсан ногоог
хортой гэхэд итгэхгүй байгаа. Энэ бол ташаа мэдээлэл гэж бодож байна.
Урд хөршөөс орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд ямар нэг хор байхыг
үгүйсгэхгүй. Үүнийг нь мэргэжлийн байгууллагууд нь анхааралдаа авах
хэрэгтэй. Хортой гэдэгт нь итгэхгүй байгаа учраас хүнсний ногоогоо авч
хэрэглэж байгаа.
Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Норовцэнд
-Хүнсний
ногоо хэрэглэдэг, хэрэглэдэггүй гээд хүн хүн өөр байдаг. Тухайлбал, би
болон манай гэрийхэн хүнсний ногоо бага хэрэглэдэг. Монголынхоо ногоог
хэрэглэе гэж бодсон ч зарим нь хятад үрээр тарьдаг гэж сонссон. Тиймээс
иргэд хүнсний ногоогоо авч хэрэглэхдээ л сонголтоо зөв хийх ёстой байх.
Захуудад урд хөршөөс орж ирсэн ногоо бас их болсон гэж хүмүүс ярьдаг шүү
дээ. Монгол ногоо хордсон гэж бодохгүй байна. Харин хятад үрийн төмсөөр
л тарьдаг гэдэгт итгэж байна.
Баянгол дүүргийн иргэн Б.Баттүвшин
-Ер
нь бол аль болох Монголд тарьсан ногоог хэрэглэхийг боддог. Гэтэл
сүүлийн үед Монгол ногоо хортой гэсэн мэдээлэл гарсан. Монголд тарьсан
ногооноос пестицид буюу химийн бодис илэрч байгаа учраас хүнсний ногооны
аюулгүй байдал маш их эргэлзэж байгаа. Хэрэглэгч бид нар хүнсний ногоо
худалдаж авахад гаднаас нь хараад мэдэх боломжгүй учраас найдваргүй
болчихлоо. Хүнсний ногоо худалдан авахдаа аюулгүй гэхэд итгэх
баталгаагүй болчихлоо.

-Хүнсний
ногоог өдөр тутамдаа л хэрэглэдэг. Хортой, хоргүй гээд л яриад байдаг.
Гэтэл хортой юу, үгүй гэдэгт эргэлзэж эхэлж байна. Гэхдээ өдөр бүр
хэрэглэдэг учраас сайн угааж цэвэрлээд, боловсруулаад л хүнсэндээ
хэрэглэж байгаа. Худалдаанаас авахдаа Монголд тарьсан эсэхийг нь асууж,
тодруулж байж авдаг. Мэргэжлийн байгууллагууд нь хоргүй гэсэн баталгааг
нь гаргаж өгөхгүй бол эргэлзэж эхлээд л байна. Гэхдээ хэрэглээ нь
багасахгүй шүү дээ.
Сүхбаатар дүүргийн иргэн Л.Дамдинсүрэн
-Хүнсний
ногоог тарихдаа дандаа бордоо хэрэглэж байгаа учраас хортой гэж бодож
байна. Ногоо тарьж байгаа хүмүүс нь бордоо гэж химийн бодис ашиглана,
бас хятад үрийн ногоо тарина. Ер нь хүнсний ногоо худалдаж авахаас илүү
өөрсдөө тариалахыг хичээдэг. Өөрсдийн хэрэгцээнд тохируулан ногоо тарих,
эсвэл таньдаг хүнээсээ хүнсний ногоо худалдан авдаг. Ер нь худалдааны
ногоог Монголд тарьсан гэх баталгаа байхгүй. Тиймээс худалдааны
ногооноос татгалздаг. Хүмүүсийн ярьдагаар Монголд тарьсан гээд л хятад
төмс зараад байдаг юм гэсэн.