Долларын ханш жилийн өмнөхөөс 25 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Долларын ханш жилийн өмнөхөөс 25 хувиар өсчээ

Арилжааны банкуудаар өчигдрийн байдлаар ам.доллар авах ханш дунджаар 1760 төгрөг, зарах ханш 1784 төгрөг байна. Ам.долларын энэ ханш жилийн өмнөхөөс хэр их өсөлт болохыг Үндэсний статистикийн хорооноос лавлалаа. Өнгөрсөн жилийн энэ үед долларын ханш  дээд тал нь 1400 төгрөгт хүрч байсан бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын ханштай харьцуулахад 25.7 хувиар өссөн байна. Харин хоёрдугаар сарыг өмнөх сарынхтай харьцуулахад 2.2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

 Нэг жилийн хугацаанд 25 хүртэл хувиар нэмэгдсэн долларын ханшийн өсөлтийг улирлын онцлогоос шалтгаалдаг барилга, бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөх вий гэх айдас байгаа ч “Найман шарга” захын ченжүүд ойрын үед гадаад валютын ханш суларна гэсэн таамгийг өгч буй юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж