Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Генералуудад хүндэтгэл үзүүлэв

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб болон Засаг дарга Д.Оросоо өнөөдөр тус дүүрэгт амьдардаг генералуудыг хүлээн авч уулзлаа.

“Алтан мөрдөстөнгүүд” уулзалт өдөрлөгт 12 генерал хүрэлцэн ирж дүүргийн удирдлагатай санал бодлоо солилцсон юм. Мөн Хилийн 0164 дүгээр анги дээр очиж бие бүрэлдэхүүнтэй танилцан цэрэг байлдагч нартай уулзаж, байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ.

Сонирхуулахад, 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор 11 хүнд генерал цол олгосноор энэхүү цолыг бий болгож байжээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж