Жюү жицүчид аваргаа тодруулна

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Жюү жицүчид аваргаа тодруулна

Монголын жюү-жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.

Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээн өсвөрийн тамирчид хөвгүүдийн 48, 53, 58, 64, -69, +69, охидын 44, 48, 52, 56, -60 +60 кг-ын жингийн ангилалд болно. Харин насанд хүрэгчид эрэгтэйчүүдийн 57, 64, 70, 76, 82, -88, +88, эмэгтэйчүүдийн 53, 58, 64, -69, +69 кг-ын жинд аваргуудаа тодруулна. Жюү-Жицү бөхийн тамирчдын барилдааны хариуцлага, ур чадварыг өндөржүүлэх, тэмцээний шинэлэг хэлбэрийг дэлгэрүүлэх, энэхүү бөхийг улс орон даяар сурталчлах, 2014 онд АНУ-д болох ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой аж.

“СПОРТЫН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж