Уриалга. Эгэл бидний амьдрал урсдагаараа урсаж, хүн бүр л эрвийх дэрвийхээрээ үр хүүхэд, ажил амьдралынхаа төлөө зүтгэсээр нэгэн хавартай золгож байна. Уулзсан, учраагүй, танидаг танидаггүй хүмүүс бид нэгэн цаг үед нэгэн наран дор, нэг эх оронд Монгол хүн болж төрөөд хамтдаа бага багаар ч гэсэн урагшилж л явна. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн ардын сайхан үгийн утгаар өнөд оршин ирсэн бид энэ удаа ч гэсэн нэгэн хүмүүндээ тусламжийн гараа сунгахыг уриалж байна. Бидний хонгорхон найзад минь хүнд өвчин тусаж, амьдрал, үр хүүхдийнхээ төлөө, эмэгтэй хүн ямар тэвчээртэй байдгийн тод жишээ болон тэмцэж байна. Ихэнхийн минь амьдралын боломж ямар байгааг бүгд л мэднэ. Хэлж ирдэггүй зовлонг өөрийн ганц бие сэтгэлээр давахын аргагүй байдал олон хүнд тохиолдож байгаа. Ийм л үед бид боломжоороо, чадах чинээгээрээ биендээ тусалж, хөл дээр нь босгож, сэтгэлийн дэм хайрлаж чаддаг ард түмэн билээ. Хавдарын химийн эмчилгээ хийлгэж байхдаа, магистр багшийнхаа цолыг хамгаалж, бидний олон хүүхдийн төлөө анги танхимдаа зогссоор байгаа Багш найзад минь туслаач. Oyuna Mng B
Уриалга
Э. Ариунаа
2014-03-10