
Энэ уулзалтанд оролцохын тулд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Латин Америкийн орнуудад хийж буй айлчлалаа түр зогсоож, Доминикан улсад хийх айлчлалаа цуцалсан байна. Дэд Ерөнхийлөгч Жо Байден нь Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг эх орноосоо дүрвэхээс өмнө “Цагаан ордон”-оос түүнтэй харилцаж байсан гол хүн юм.
АНУ-ын төрийн тэргүүнүүдийн Украины шинэ Ерөнхий сайдтай хийж буй уулзалтын гол зорилго нь Крымд үүсээд буй нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэх аргыг эрэлхийлэхэд чиглэгдэж байна. Түүнчлэн Барак Обама, Жо Байден нар Украины Ерөнхий сайдтай уулзалт зохион байгуулснаараа Киевийн шинэ Засгийн газрыг хууль ёсны гэж үзэж буйгаа ОХУ-д илэрхийлж буй үйлдэл болно гэж ажиглагчид үзэж байна. ОХУ-ын зүгээс Виктор Януковичийг Киевээс зугтсаны дараа байгуулагдсан Украины Засгийн газрыг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байгаа юм.