Орон нутгийн холбогдолтой гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Орон нутгийн холбогдолтой гомдол иржээ

Засгийн газрын харьяа иргэдийн санал хүсэлтийг сонсох 11-11 төвд өнөөдөр хот, хөдөөгийн 100 гаруй иргэн ханджээ.

Тэдний нэг болох №1403108166 дугаараар холбогдсон иргэн бяцхан үрдээ төрсний гэрчилгээг авах гээд чадахгүй байгаагаа хэлжээ. Тодруулбал, №1403108166
“Аав нь Сэлэнгэ аймаг Мандал сумын харьяат, ээж нь Улаанбаатар хот,
БГД-ийн иргэн. Хүүхэд маань Завхан аймагт төрсөн бөгөөд хүүхдийн төрсний
гэрчилгээг авах гэтэл эцэг, эхийнхээ оршин суугаа хаяг дээр байгаа
тохиолдолд бүртгэнэ, танай хүүхдийг бүртгэх боломжгүй гэх юм. Энэ
асуудлаар тодорхой хариу өгнө үү” гэжээ.

Төрийн чихэнд хүрч
байгаа нь дээрх гомдол ч мэдэгдэхгүй хэчнээн тохиолдол дарагдаад өнгөрч
байгаа хэлэхэд бэрхтэй. Цаашид энэ асуудлыг анхааралдаа авч,
зохицуулалтыг нь тодорхой болгохгүй бол төрийн үйлчилгээг иргэндээ
ойртуулах Шинэчлэлийн Засгийн газрын бодлого байгаа тусахгүй савлаж
мэдэх талтайг дээрх жишээ харуулж байх шиг.

Түүнчлэн шатахуунтай холбоотой гомдол мөн иржээ. Тухайлбал,

№1403109280:

Шатахууны хомсдолд ороод байна. Засгийн газраас шатахуун хомсдол
үүсэхгүй гэж байгаа боловч шатахуун түгээгүүрийн газрууд нь шатахуунаа
зарахгүй байна. /Петровис, Шунхлай/. Энэ асуудалд арга хэмжээ авч өгөх
хэрэгтэй байна.

№1403102657: Замын үүдээс Улаанбаатар хот
руу том машин олноор явж байгаа. Гэтэл хаана ч бензин түлш олгохгүй
байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
 
Мөн дараах гомдлыг иргэд тавьжээ.

№1403107664:
Зайсангийн аманд байрлах Богд хан амралтын газар машинуудаас 1000
төгрөгийн төлбөр авч байна. Дархан цаазат газарт хүмүүс амарч зугаалахын
тулд яагаад тус амралтын газарт төлбөр төлөх болж байна вэ? Мөнгө авах
шаардлагатай бол улсын байгууллага төлбөр авч, тасалбар өгөх ёстой шүү
дээ. Энэ асуудалд арга хэмжээ авна уу.

№1403107714:

ЕБС-ийн хүүхдүүдийн амралтыг 4-р сарын эхээр амраахгүйгээр мал төлөх
үеэр буюу 3-р сарын эхээр амрааж өгнө үү гэж малчид хүсэлт гаргаж байна.

№1403104067:
“Хүчит шонхор” захын машины үүдэнд зогсоод хөдлөхөд 1000 төгрөг хурааж авч байна. Энэ зөв үү.

№1403103230:

100 айлын ард баригдаж байгаа “Ариун-Очир” компанийн гүйцэтгэж байгаа
долоон давхар шар барилгыг 2013 оны 3-р улиралд ашиглалтад оруулна
гэсэн. Гэтэл тус барилгын ард Цагдаагийн барилга баригдаж байна гээд
дулаанаа авч чадахгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү.

№1403107824:
ТҮЦ машинаас мэдээлэл аваад Хаан банкинд үйлчлүүлэх гэтэл “Албан бус,
тамга тэмдэггүй” гээд үйлчлэхгүй байна. Бүртгэлийн газар нь очоод тамга
даруулах гэтэл “Тийм юм байхгүй гээд дарж өгөхгүй юм. Энэ асуудлаа
яаралтай шийдэж өгнө үү. Маш олон хүн хохирч байна.

№1403101429:
Хөдөө газар авах гэтэл хотоос шилжиж ирээд, хөдөө орон нутгийн харьяа
бол гэх юм. Орон нутагт очьё гэхээр манай аймгийн хүн амын тоо их байгаа
гээд бүртгэж авахгүй. Дараа нь эргээд хотод иртэл 50 мянган төгрөг төл,
тэгж байж бүртгэнэ гэх юм. Энэ ямар учиртай юм бэ.

№1403103172:

ТҮЦ машинаас Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа авах гэтэл
Техникийн алдаа зааж байна. “Төв шуудан” болон 13-р хорооллын “Хос
гутлын худалдааны төв”-өөс энэ лавлагааг авч чадсангүй. 7700-1111
утаснаас лавлахаар “Үйл ажиллагаа хэвийн байгаа” гэхээс өөр зүйл
хэлэхгүй юм. Энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч, хаанаас энэхүү
лавлагааг авч болох талаар тодруулж өгнө үү.

№1403106178: Замын-Үүдэд
рентгенээр машин уншуулна гэж дугаар, дараалал үүсгэснээс болоод том
тэрэгний жолооч нар хилээр гарч чадахгүй, хүндрэлтэй байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж