6 pack abs буюу Хэвлийн булчинг ялгаруулах

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

6 pack abs буюу Хэвлийн булчинг ялгаруулах

via Цахим Бялдаржуулах Клуб

Ярзайсан хэвлийн булчинтай болох нь залуусын
(зарим охидын) мөрөөдөл байдаг. Хэвлийн булчингаа ялгаруулж, тодруулах нь бусад
мөрөөдлийн нэгэн адил амаргүй ажил бөгөөд цаг хугацаа, тууштай байдал,
хөдөлмөрийг таниас шаардана. Энэхүү мөрөөдлөө биелүүлэхэд тань туслах 6
зөвөлгөөг доор сийрүүллээ. 

1) Таньд хэвлийн булчингаа угаасаа
байгаа.
Олон хүмүүс үүнийг ойлгодоггүй. Асуудал юунд
байна вэ гэхээр таны булчингын гадна талаар байх өөхөн давхарга тэдгээр
булчингуудыг далдалчихсан байдаг бөгөөд та тэр далдлаад өөхөн давхаргыг л алга
болгох хэрэгтэй. Мэдээж тэгсэний дараа өөр нэмэлт дасгалуудыг хийж улам
томруулж мөн ялгаруулж болно.

2) Зөв хоолло.
Таны хэвлийд хуримтлагдан гэдэсний булчингуудыг чинь халхлаад байгаа өөхөн
давхаргыг арилгахыг хүсэж байвал та зөв хооллох ёстой. Түргэн хоол, хэт их өөх
тостой, дахин боловсруулсан чихэр, бялуу,  сахарын агууламж өндөр хоол,
ундааны хэрэглээгээ хорьж эрүүл хоол ид (өөхгүй мах, жимс, ногоо, бүхэл үрийн
гурилан бүтээгдэхүүн, загас, өндөгний цагаан гэх мэт, зөгийн бал, бор эсвэл
гурвалжин будаа гэх мэт). Өдөрт хэдий хэмжээний калорь авж байж илүүдэл жингээ
хаяхыг тооцоол. Тэгээд өөрийгөө битгий хуур. Хэрэггүй хоол хүнс, архи дарснаас татгалз.

3) Идэвхтэй дасгал хөдөлгөөн хий.
Хэвлийн булчинтай болохтой холбоотой бас нэг буруу түгээмэл ойлголт байдаг нь
та өдөрт хэдэн зуугаас хэдэн мянган гэдэс таталт хийж байж үр дүнд хүрнэ гэсэн
яриа. Маш буруу ойлголт.  Гэдэсний таталт хийсээр байгаад тухайн хэсгийн
өөхийг арилгаж булчингаа гаргаж ирэх боломжгүй байдаг бөгөөд бүтэн биеийн
дасгалуудыг хийх нь харин үр дүнтэй, өөрөөр хэлбэл та бүтэн биеийн дасгалууд
хийснээр та хэд хэдэн бүлэг булчингуудыг ажиллуулах бөгөөд хамаагүй их калор
шатаах болно. Хэрвээ та нидрүүлэг шиг ярзгар хэвлийтэй болмоор байгаа бол
зөвхөн гэдэсний таталт хийгээд байлгүй бүтэн биеийн бүх хэсгийн булчингуудыг
ажиллуулах дасгалуудыг хийж эхлэх хэрэгтэй.

4) Core булчингуудаа (хэвлий, нурууны
доод хэсэг бүсэлхий орчим) үргэлж ажиллуул.

Суулт, цээж шахалт, цээж алдалт, мөрний шахалт, гар дээр суниалт зэрэг
дасгалууд нь core булчингуудыг давхар ажиллуулж байдаг. Тэгэхээр эдгээр
дасгалуудыг хийхдээ core булчингуудаа мэдэрч, нуруугаа чангалж цэх байлгах
хэрэгтэй.

5) Сайн амарч, хангалттай ус уу. Зөв
хооллож, бэлтгэлээ сайн хийх нь маш чухал  гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ
хангалттай сайн амарч байх нь мөн адил маш чухал гэдгийг битгий мартаарай. Та
зааланд маш сайн бэлтгэл хийчихээд нойроо сайн авахгүй биедээ өөрийгөө сэргээх
цаг өгөхгүй таны хамаг хөдөлмөр үр дүнгүй өнгөрөх болно. За мөн өдрийн турш
хангалттай сайн ус ууж байх нь таны бодисын солилцоог тогтворжуулж, биеийн чинь
нөхөн сэргээлтийг хурдасгана.

6) Битгий хэтрүүл.
Хэрвээ та биеээ сонсолгүйгээр дасгал хөдөлгөөнөө хэтрүүлэн хийвэл ядаргаанд
орохоос эхлээд бэртэл гэмтэл хүртэл авах аюултай. Энгийн нэг гэмтэл бэртэл
таныг заалнаас хэдэн долоо хоногоор ч холдуулж чадна. Тиймээс бэлтгэлээ
тааруулж хийж, хангалттай сайн амарч бүрэн сэргэлт авсаны дараагийн бэлтгэлээ
эхэлж байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж