Мянганд дуурссан түүхийг сөхөхүй…

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Мянганд дуурссан түүхийг сөхөхүй…

via National
Geographic Mongolia


Францын нэрт автомашин үйлдвэрлэгч Андрэ Ситроены Төв Азиар аялсан шинжлэх
ухааны экспедецийн гэрэл зургуудыг National Geographic Mongolia уншигчдадаа бүрэн
эхээр нь хүргэж байна.

Харин энэ зурган дээр Торгуудын Ниржидмаа гүнж юүдэн өмсгөсөн анч бүргэдтэйгээ
хамт байна. Монгол гүнж маань англи хэлийг Бээжинд сурч франц хэл болон анагаах
ухааны боловсролыг Брюссельд эзэмшжээ. Тэрээр монгол ардын аман зохиол орчуулж,
монгол морь номхруулж, монгол өмсгөлөө өөрөө урладаг.

Францын хэвлэлүүд энэ экспедицийг “Шар аялал” (Африкийн экспедицийг “Хар аялал”
хэмээн нэрлэж байсан) хэмээн цоллох болов. Экспедицийн зорилго нь Ази тивийг
хөндлөн гулд туулан бүс нутгийн шинжлэх ухаан, эдийн засгийн баримт мэдээлэл
цуглуулах байлаа. Нийтдээ 12 мянга гаруй километр үргэлжлэх төсөөлөхөд ч бэрх,
өмнө нь машинаар хэзээ ч давж байгаагүй дөрвөн мянган метр өндөрт орших уулын
жимээр хэдэн зуун түргэн урсгалтай голыг даван хэзээ ч гаталж боломгүй мэт
цөлийг гинжит машинаар туулах аялал Бейрутаас эхэлж Бээжинд дуусахаар
төлөвлөгдсөн байв.

Тэдний аялал 1931 оны 4-р сарын 4-нд эхэлсэн юм. Ингээд гинжит машины мөр даган
цаг хугацаагаар аяллахад бэлэн үү?

http://nationalgeographic.mn/mod-15/i-1203/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж