Энэ жил "Зогс… Хар… Давс багатайг сонго" гэсэн уриан дор уг аяныг өрнүүлж байна. Аяны гол зорилго нь "Давсны хэрэглээг багасгах нь халдварт бус өвчин , ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин,зүрхний шигдээс , тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга” гэдгийг олон нийтэд таниулж, иргэдэд амьдралын зөв хэв маягийг сурталчлах агуулгатай юм.
Монгол улсын нэг хүний давсны хоногийн хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжөөс хоёр дахин их, зарим аймагт гурав дахин их байгаа бөгөөд нийт хүн амын 83.2 хувь нь таван граммаас их давс хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байдаг аж.
Тиймээс эрэглэгчдийн зүгээс үйлдвэрлэгчдэд хяналт тавих , хоол хүнсний давсны хэрэглээг зөв тохируулах, айл болгон цусны даралт хэмжих багажтай болохыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс уриалж байна.