Иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс онлайнаар 61 хүнд урьдчилгаа билет бичсэн байна. Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобус цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч 2100 нийт ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлээд байна.
Сурагчдын автобус дөрвөн чиглэлд цагийн хуваарь болон маршрутын дагуу үйлчилгээндээ гарч нийт 11360 сурагчдыг тээвэрлээд байна.
Энэ 7 хоногт “Иргэдээ сонсож байна” 70353511 дугаараас 5 хүсэлт ирснээс тээвэрлэлттэй холбоотой 3, зам засварын талаар 1, гурван постын хураамжийн талаар 1 хүсэлт ирснийг шийдвэрлэсэн болно. Том оврын автобус үйлчлэх төслийн шалгаруулалтын материалыг хүлээн авсан. Энэ талаар ТВ-ээр мэдээлэл өгсөн болно. Мөн хот хоорондын чиглэлд дайвар тээвэрлэх төслийн шалгаруулалтыг нээлттэй зарлаж, шалгаруулалтын материалыг хүлээн авсан.
Хяналт шалгалт: 2014 оны 3-р сарын 3,4-ний өдрүүдэд ББ-Од ХХК-ний хүсэлтийн дагуу хот хоорондын нийтийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн техникийн байдалд хяналт шалгалт хийж 48 тээврийн хэрэгсэлд АТХУБ-ийн дүгнэлт гаргалаа. ИГХХН-ийн байцаагч нартай хамтран шалгалт хийснээр 12 зөрчил илрүүлж газар дээр нь зөрчлийг арилгууллаа. Иргэдээс ирүүлсэн 3 хүсэлтийг шийдвэрлэж хариуг өгсөн.