Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ирээдүйн эхчүүд, ээжүүд болох охидынхоо эрхийг хамгаалах зорилгоор уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Мөн эх сурвалжийн өгсөн мэдээллээр, нийслэлийн хэмжээнд авьяас, сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлан амжилт гаргасан эмэгтэй сурагчдыг алдаршуулах, охидын сайн сайхны төлөө юу хийж болох талаар нээлттэй хэлэлцэн тэдний дуу хоолойг сонсох зорилготой байсан аж.
Уулзалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 203 сургуулийн 7-10 дугаар ангийн эмэгтэй сурагчдын төлөөлөл нийт 406 хүүхэд оролцсон. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн 10-17 насны 94 хүүхэд хамрагдсан юм. Дашрамд сонирхуулахад, Баянзүрх дүүргээс Ерөнхий боловсролын 36 сургууль, халамж асрамжийн төвүүдийн нийтдээ 86 охин хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ.