&#34Хүрэл тулга-2014” наадмын шилдгүүд тодров

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

&#34Хүрэл тулга-2014” наадмын шилдгүүд тодров

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга 2014” наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмыг  Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн төв, ЦЕГ-ын ОНЦХАТөв-ийн “Сүлд чуулга”-тай хамтран зохион байгуулсан юм.

Хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээн туурвих урлагт сургах зорилготой байснаараа наадам онцлогтой байв.

Дүүргийн хэмжээнд 16 сургуулийн ахлах ангийн 40, дунд ангийн 50 нийт 90 гаруй сурагчаас дунд нас буюу 6-9-р анги, ахлах нас буюу 10-11-р анги гэсэн насны ангиллаар уг наадмын аваргуудыг шалгаруулсан юм. Наадмын дунд насны ангилалд 21-р сургуулийн 9а ангийн сурагч И.Даваадорж тэргүүн байрын эзэн болсон бол 88-р сургуулийн 6а анийн сурагч Б.Майцэцэг, Баянзүрх Цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Ш. Түмэннасан нар удаах байрыг эзэлжээ.

Харин ахлах насны сурагчдаас 33-р сургуулийн 10д ангийн сурагч А. Мөнхжин нэгдүгээр байрын эзэн болсон бол 55-р сургуулийн 11б анийн сурагч Г. Солонго хоёрдугаар байрт шалгарсан байна. Гутгаар байранд 48-р сургуулийн 10г ангийн сурагч Б.Тэгшчулуун, тусгай байрын шагналыг 111-р сургуулийн 10 ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ нар хүртжээ.

Эх сурвалж: http://zasag.mn/m/bzd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж