
“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбатын “Үгүйлэн санана” дууг Хятадын дуучин Лао Ву гэгч өөрийн хэв маягаар дуулан, дүрсжүүлжээ. Тэрбээр ямар ч зөвшөөрөлгүйгээр уг дууны нэрийг “Чамайг санана” хэмээн өөрчилж, үг, аяыг нь өөрөө зохиосон хэмээн зарласан байна. Тиймээс “Харанга” хамтлагийнхан оюуны хулгайтай тэмцэх олон улсын байгууллагад хандахаар болсон сурагтай. Энэ дууны үгийг яруу найрагч С.Оюун бичиж, аяыг “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат зохиосон бөгөөд эхнэртээ зориулсан уг бүтээлийг нь 1993 онд дуучин Х.Лхагвасүрэн амилуулж, олны хүртээл болгож байсан юм.
О.САР